Нийслэл болон 21 аймгийн боловсролын ажилтнуудад яам, харьяа байгууллагуудаас салбарын бодлого, зорилтыг танилцуулж, мэргэжил арга зүйн сургалт өнөөдөр боллоо.
Уг сургалтаар боловсролын салбарт 2024-2025 оны хичээлийн жилд баримтлах бодлого, чиглэл тэдгээрийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой байв.
Энэ үеэр Боловсролын сайд П. Наранбаяр цаашид ажиллах чиглэл, арга барилын талаар танилцуулав.